С.Батболд: Намаараа талцаж ажиллаж байгаагүй
УИХ-ын баасан гаригийн нэгдсэн чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн юм. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ,
“Хамтарсан Засгийн газарт Ардчилсан намаас орж ажилласан нөхөд маань Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Хамтарсан Засгийн газар Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд, нийгмийн сэтгэлгээний түвшинд ч гэсэн жишиг тогтоосон олон эерэг зүйлүүдийг хийсэн. Ардчилсан намын гишүүд маань өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хариуцлагатай, зүтгэлтэй, ажлынхаа үр дүнг үзэхсэн гэсэн сэтгэлтэй ажилласан. Засгийн газрын хуралдаан маань намаараа талцсан уур амьсгалд хэзээ ч болж байгаагүй. Хуралдаан, үйл ажиллагаа маань зарчмаараа явж улстөрийн соёлыг харуулсан гэж бодож байна. Түүнчлэн Засгийн газрын тогтвортой, үр дүнтэй үйл ажиллагаа, гарсан томоохон шийдвэрүүд нь УИХ, Засгийн газрын бүтээлч хамтын ажиллагааны тод илрэл гэж үзэж байна. Амжилт ололтоос гадна алдаа, дутагдал, илүү сайжруулах ажлаа ярих нь ч зүйн хэрэг. Гэхдээ хамтарсан Засгийн газрын бодит хийсэн зүйл нь илүү байгаа шүү гэдгийг хэлье. Засгийн газарт ажиллаж байсан нөхдөдөө, Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад ажил хэрэгч шүүмжлэлээр хандаж ирсэн эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.
Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг. Бид энэ зарчмаар цаашдаа ч ажиллах болно. Бидний дэвшүүлсэн зорилт, хийж дуусгаагүй ажил байгаа. Ард түмнийхээ өмнө хүлээсэн энэ үүргээ биелүүлэхэд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын бүрэлдэхүүнд төлөөллөө оруулж ажиллаж байсан АН-ын бүлгийнхэн маань дэмжиж хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хамтарсан Засгийн газарт гишүүнээр амжилттай, сайн ажилласан Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Сангийн сайд С.Баярцогт, БОАЖ-ийн сайд Л.Гансүх, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нартаа баярлалаа. Та бүгдэдээ Засгийн газрын тэргүүний хувьд болоод бусад гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлээд цаашдын амьдрал, ажил үйлсэд тань амжилт хүсье” хэмээжээ.
Эх сурвалж: News.mn
-
С.Магнайсүрэн: Ирэх сарын 5-9-ны хооронд ээлжит бус чуулган хуралдана
2012-02-20 12:26 -
“Ардчилсан засаглал 1206” бэстселлерүүдийн жагсаалтад багтав
2012-02-20 12:18 -
С.Санждорж: “Entree gold”-ын талбай дахь нөөцийн хайгуулын ажлыг бид хийж байгаа
2012-02-20 11:53 -
АН-ын бүлгээс Засгийн газар, УИХ-д мэдэгдэл хүргүүллээ
2012-02-20 11:48 -
Өрхийн эмнэлгүүд ажиллана
2012-02-20 11:24 -
Эхчүүдийн одонгийн мөнгийг олгож эхэллээ
2012-02-20 11:23 -
Хүнсний дэлгүүрүүд шинийн нэгэнд ажиллахгүй
2012-02-20 09:41 -
Ж.Батболд: Монгол хүний хөгжлийн тулгамдсан асуудлуудад АН бүрэн онош тавилаа
2012-02-17 22:00 -
Батлан хамгаалахын сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьлаа
2012-02-17 18:07 -
Шүүгч, ажилтнуудын компьютерийн мэдлэгийг дээшлүүлэх захирамж гаргажээ
2012-02-17 17:09
-
С.Магнайсүрэн: Ирэх сарын 5-9-ны хооронд ээлжит бус чуулган хуралдана
2012-02-20 12:26 -
АН-ын бүлгээс Засгийн газар, УИХ-д мэдэгдэл хүргүүллээ
2012-02-20 11:48 -
Эхчүүдийн одонгийн мөнгийг олгож эхэллээ
2012-02-20 11:23 -
“Ардчилсан засаглал 1206” бэстселлерүүдийн жагсаалтад багтав
2012-02-20 12:18 -
Өрхийн эмнэлгүүд ажиллана
2012-02-20 11:24 -
С.Санждорж: “Entree gold”-ын талбай дахь нөөцийн хайгуулын ажлыг бид хийж байгаа
2012-02-20 11:53 -
Хайгуул хийгээд юу ч олоогүй олон компани байгаа
1970-01-01 07:00 -
Монголын Оюутан Залуучуудын Соёл Солилцооны холбоо байгуулагджээ
1970-01-01 07:00 -
Монгол хэлний алдаа шалгагч
1970-01-01 07:00 -
Хуудасыг нэг дор өнгөт хараар ар өвөргүй хэвлэдэг шинэ принтер худалдаанд
1970-01-01 07:00
-
СОНГУУЛИЙН БУУХИА
19 цаг 41 минутын өмнө -
ЭРГЭЦҮҮЛЭЛ
19 цаг 56 минутын өмнө -
Шог зураг
23 цаг 50 минутын өмнө -
ҮХЛИЙН ТУН
2012-01-09 10:34 -
МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ШОКОНД ОРЛОО
2012-01-09 10:31 -
МАН ДАНГААРАА ЗАСАГ БАРЬЖ ЧАДАХГҮЙГЭЭ ХАРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2012-01-09 10:25 -
ТӨР ЗАСАГ БҮТЭЭГЧ ЭЗЭН БИШ
2012-01-09 10:23 -
БЕНЗИНИЙ “60-66” ТАТВАР БА ШИНЭ НӨХЦӨЛ
2012-01-09 09:29 -
“ОВОГ “ ГЭДЭГ ОНИГОО БОЛЖЭЭ
2012-01-09 09:17 -
Л.ӨЛЗИЙХҮҮ: БИД ДОЛООДУГААР САРЫН 1-НИЙ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАСАН
2012-01-06 10:49

