Н.Алтанхуяг: Төрийн албан хаагч хүн намд долигонож албан тушаал авахыг АН өөгшүүлэхгүй
Ерөнхий сайд С.Батболд сайдад дэвшүүлсэн зургаан хүнийхээ нэрийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсны дараа УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдсан юм. УИХ дахь намын бүлгүүдийн тогтсон горимоор энэ удаагийн хуралдаан ч хаалттай болсон. Байнгын хорооны болон ажлын хэсгүүдийн хуралдаанууд давхацсан учраас АН-ын бүлгийн хуралдаанд арав гаруй гишүүн л суужээ. Засгийн газрын зарим гишүүнийг шинээр томилох асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын дунд болсон зөвшилцөл болон сайд нарын томилгоон дээр байр сууриа нэгтгэх талаар АН-ын бүлгийнхэн ярилцжээ. МАН-ын даргын нэр дэвшүүлж байгаа зургаан сайдыг дэмжих тал дээр АН-ын бүлгийн гишүүд янз бүрийн байр суурьтай байсан гэнэ. Гишүүн Г.Баярсайхан, Я.Батсуурь хоёр Ерөнхийлөгчийн илэрхийлсэн байр суурийг тэр чигт нь дэмжих байдлаар санал хураалтад оролцъё гэжээ. Өөрөөр хэлбэл, парламентын гаднаас сайдад нэр дэвшсэн Н.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нарыг сайдаар томилоод, нэр дэвшсэн УИХ-ын гишүүд болон Тэргүүн шадар сайдын албыг цомхотгох нь зөв гэсэн байр сууриар санал хураалтад оролцох санал хэлжээ. Харин бусад нь АН нэгэнт засгаас гарсан учраас өрөөлийн намыг өрөвдөх хэрэг байхгүй. Одоо өөрсдийнхөө улс төрийг хийе гэцгээсэн байна. Гишүүн Э.Бат-Үүл төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс улс төрийн намын дэмжлэгээр сайд болох гэж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. 2012 оны сонгуулийг төрийн албан хаагчид зохион байгуулна. Тийм учраас бусдад нь хатуу сургамж өгөх үүднээс төрийн албыг улс төртэй хутгаж байгаа хоёр хүнийг дэмжиж сайдаар томилуулж болохгүй гэсэн байдлаар байр сууриа илэрхийлсэн гэнэ. Түүний энэ үгийг АН-ын дарга Н.Алтанхуяг дэмжсэн байна. Тэрээр “төрийн албан хаагч хүн улс төрийн намд долигонож албан тушаал авдаг явдлыг АН өөгшүүлж болохгүй. Ингэх юм бол төрийн албан хаагчдыг намын харьяаллаас гаргасны хэрэг гарахгүй. Улс төрд ийм зүйл хэзээ ч сайн жишиг тогтоож байгаагүй. Ер нь явж явж намаар дамжиж албан тушаал авах гэж яваа хоёр нэр дэвшигч УИХ-ын гишүүдээс ч илүү манай намд халгаатай” гэжээ. Гишүүн Н.Батбаяр Ерөнхийлөгчийн байр суурийг манай бүлэг хайхрахгүй байж болохгүй. Энэ хүн муу ч, сайн ч АН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч учраас илэрхийлсэн байр суурийг нь хайхрахгүй өнгөрч болохгүй. Хэрэв манай намын бүлэггүйгээр зургаан сайдыг томилбол дараа нь ямар улс төр хийхээ тооцох хэрэгтэй. Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих эрх нь байгаа. АН УИХ-д 27 суудалтай нам учраас хоригийг хүлээж авахад нөлөө үзүүлж чадна гэдгээ МАН-ынханд харуулах ёстой” гэх зэргээр байр сууриа илэрхийлжээ. Хуралдаанд оролцсон гишүүд энэ мэтээр байр сууриа илэрхийлсний эцэст санал хураалт явуулахад АН-ын бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Ерөнхий сайдын нэр дэвшүүлсэн зургаан нэр дэвшигчийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд дэмжихгүй байхаар тогтжээ.
Б.Түвшинтөгс
-
С.Магнайсүрэн: Ирэх сарын 5-9-ны хооронд ээлжит бус чуулган хуралдана
2012-02-20 12:26 -
“Ардчилсан засаглал 1206” бэстселлерүүдийн жагсаалтад багтав
2012-02-20 12:18 -
С.Санждорж: “Entree gold”-ын талбай дахь нөөцийн хайгуулын ажлыг бид хийж байгаа
2012-02-20 11:53 -
АН-ын бүлгээс Засгийн газар, УИХ-д мэдэгдэл хүргүүллээ
2012-02-20 11:48 -
Өрхийн эмнэлгүүд ажиллана
2012-02-20 11:24 -
Эхчүүдийн одонгийн мөнгийг олгож эхэллээ
2012-02-20 11:23 -
Хүнсний дэлгүүрүүд шинийн нэгэнд ажиллахгүй
2012-02-20 09:41 -
Ж.Батболд: Монгол хүний хөгжлийн тулгамдсан асуудлуудад АН бүрэн онош тавилаа
2012-02-17 22:00 -
Батлан хамгаалахын сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьлаа
2012-02-17 18:07 -
Шүүгч, ажилтнуудын компьютерийн мэдлэгийг дээшлүүлэх захирамж гаргажээ
2012-02-17 17:09
-
С.Магнайсүрэн: Ирэх сарын 5-9-ны хооронд ээлжит бус чуулган хуралдана
2012-02-20 12:26 -
АН-ын бүлгээс Засгийн газар, УИХ-д мэдэгдэл хүргүүллээ
2012-02-20 11:48 -
Эхчүүдийн одонгийн мөнгийг олгож эхэллээ
2012-02-20 11:23 -
“Ардчилсан засаглал 1206” бэстселлерүүдийн жагсаалтад багтав
2012-02-20 12:18 -
Өрхийн эмнэлгүүд ажиллана
2012-02-20 11:24 -
С.Санждорж: “Entree gold”-ын талбай дахь нөөцийн хайгуулын ажлыг бид хийж байгаа
2012-02-20 11:53 -
Хайгуул хийгээд юу ч олоогүй олон компани байгаа
1970-01-01 07:00 -
Монголын Оюутан Залуучуудын Соёл Солилцооны холбоо байгуулагджээ
1970-01-01 07:00 -
Монгол хэлний алдаа шалгагч
1970-01-01 07:00 -
Хуудасыг нэг дор өнгөт хараар ар өвөргүй хэвлэдэг шинэ принтер худалдаанд
1970-01-01 07:00
-
СОНГУУЛИЙН БУУХИА
19 цаг 41 минутын өмнө -
ЭРГЭЦҮҮЛЭЛ
19 цаг 56 минутын өмнө -
Шог зураг
23 цаг 50 минутын өмнө -
ҮХЛИЙН ТУН
2012-01-09 10:34 -
МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ШОКОНД ОРЛОО
2012-01-09 10:31 -
МАН ДАНГААРАА ЗАСАГ БАРЬЖ ЧАДАХГҮЙГЭЭ ХАРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2012-01-09 10:25 -
ТӨР ЗАСАГ БҮТЭЭГЧ ЭЗЭН БИШ
2012-01-09 10:23 -
БЕНЗИНИЙ “60-66” ТАТВАР БА ШИНЭ НӨХЦӨЛ
2012-01-09 09:29 -
“ОВОГ “ ГЭДЭГ ОНИГОО БОЛЖЭЭ
2012-01-09 09:17 -
Л.ӨЛЗИЙХҮҮ: БИД ДОЛООДУГААР САРЫН 1-НИЙ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАСАН
2012-01-06 10:49

