Эв нэгдлийг илэрхийлэгч үү, эвдэгч үү?
Хэдхэн хоногийн өмнө сайд болох хүмүүсийн нэрсийг өөртөө таалагдаагүйн төлөө чагталсан Ерөнхийлөгч дахиад нэг горилогчоос татгалзаж, Ардын намын дөрвөн сайдын нэрийг буцаав. Хар дансанд нэмэгдсэн нөхөр бол эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу Тэргүүн Шадар сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх байлаа.
-Ерөнхийлөгчийн үгнээс болж Хонгорынхон “зодолдож” эхлэв-
Гэхдээ Үндсэн хуульд Засгийн газрын тэргүүн танхимаа бүрдүүлэхдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөс бус зөвшөөрөл авна гэсэн утга үгүй тул С.Батболд ч өөрийн тоглолтоо өрнүүлж эхэллээ. МАН-ын даргад Ерөнхийлөгчийн буултаас хаах Үндсэн хууль гэдэг том бамбай бий. Тэр “Таны үгийг дагах албагүй шүү дээ. Хуульд ийм заалт бий” хэмээн Ц.Элбэгдоржийн саналыг үл хэрэгссэн, УИХ-ын даргад сайд нарын нэрсээ өргөн барьж буй хэрэг.
Сүүлийн үед унтаж байгаад гэнэт сэрсэн юм шиг Ерөнхийлөгчийн хэлсэн үг болгон шуугиан дэгдээдэг болж. Түүний хошуу дүрэхгүй сэдэв ч гэж алга. Чиг үүрэгт нь багтсан, үгүй нь хамаагүй бүхнийг мэдэгч, бүгдийг таалалдаа нийцүүлэгч байхыг хамгаас их хүсэх болов.
Засгийн газрыг шинээр эмхлэх тухайд хүртэл заавал өөртөө таалагдсан байх гэдэг ганц шалгуур тавьж, Ерөнхийлөгч юм уу, Ерөнхий сайд юм уу гэж андуурмаар болтол дураараа дургиж байна. Бүр сүүлдээ, Засгийн газраа эмхлэх гэсэн С.Батболдод хамгийн том саад нь сөрөг хүчин болж буйгаа зарласан Ардчилсан нам биш, тэр намаас түдгэлзэж Төрийн тэргүүн болсон Ц.Элбэгдорж болоод байна. С.Батболдыг “Уулзъя” гэж өрөөндөө дуудаад л гүйцээ. Ерөнхий сайд С.Батболд хоёулхнаа хөөрөлдөх юм байна гэж яваад очиход Ерөнхийлөгч бөөн камер дуудчихсан, шоудахдаа бэлтгээд сууж байна. Ардчилсан намынхан Засгийн газраас гарч, нуруугаа харуулснаас хойш иймэрхүү дүр зураг олон давтагдав.
Өчигдөр өглөө ч Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг урьжээ. Харин өмнөх өдөр нь “Ерөнхийлөгчийн хурууны аясаар хөдөлж байна” хэмээн гишүүддээ зэмлүүлсэн МАН-ын дарга очоогүй аж. Ингээд энэ өдөр Ц.Элбэгдоржийн шоудах төлөвлөгөө нурсан байна. Ханилсандаа хаягдсан Засгийн газрыг эмхлэх гэж зүдэрч байгаа МАН-ын даргыг тэр иймэрхүү байдлаар ёстой л хүүхэлдэй шиг хөдөлгөх гэж оролдож эхлэв. Энэ бүхнийг тооцоод үзэхээр засаг байгуулагдаж, төрийн ажил цэгцрэхэд гол тушаа нь сөрөг намынхан бус Ц.Элбэгдорж болж байгаа бололтой.
Яагаад гэвэл Засгийн газар бүтэн болохгүй байх нь түүнд л ашигтай. Засгийн газрын ажлыг хэдий хэр удаан гацаана, тэр хэрээр Ерөнхийлөгч тодорч харагдана гэсэн үг. Түүнээс биш С.Батболд сайд нараа томилоод төрийн ажил хэвийн үргэлжлээд эхэлбэл, Төрийн тэргүүн гэдэг хүн жинхэнэ утгаараа бэлгэдэл болчих гээд байгаа юм. Ц.Элбэгдоржийг хэн ч тоохгүй өдрүүд үргэлжилж, ядаж л намын дарга нь Засгийн газраас гарахдаа хүртэл дуулгахгүй шүү дээ.
Гэтэл бүрэн эрхийн хугацаа нь дуусахад ганц жил үлдчихээд байдаг. Ард түмнээс дахин дөрвөн жилийн мандат авахын тулд тэр одооноос л ил гарах хэрэгтэй. Бэлгэдлийн чанартай, байгаа байхгүй нь мэдэгддэггүй Ерөнхийлөгч гэж хэлүүлэх нь түүнд мэдээж ашиггүй. Ингэж л бухимдаад, хүн бүхэн рүү үсчээд байгаа хэрэг. Гэтэл энэ мэт шоудах үйлдлээрээ тэр Ерөнхийлөгч хүн үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдгээ мартчихаж.
Харин ч шоучин Ерөнхийлөгчийн хэлсэн үг болгон бөөн бужигнаан үүсгэлээ. Сайд нарт нэр дэвшигчдийг дуудаж уулзахдаа “Бараг долоо хоног бүр 2-3 хүн Хонгор суманд хордлого, хавдраар өвчилж, нас барж байна” гээд хэлчихсэн. Гэтэл дараа нь үхэж биш, өвдөж гэж хэлсэн хэмээн Тамгын газрын дарга нь царайгаа барайлган үгийн алдааг нь залруулаад сууж байх жишээтэй. Мэдээж Төрийн тэргүүн хүн хааяа нэг зангарагтай үг хэлж, төрийн ажлыг нэг шугамд авч явах учиртай. Гэхдээ одоогийнх шиг хувийн тоглолтоо анхаараад, хүн загнахдаа хүртэл хариуцлагагүй үг хэлээд сууж байж таарах уу. “Долоо хоног бүр 2-3 хүн хавдраар өвчилж, нас барж байна” гэж хэлсэн Ерөнхийлөгчийн үгний дараа үнэхээр л Хонгорынхон бужигнаад эхэлсэн. Зарим нь нутгийн удирдлагаа шүүхэд өгч, нутгийнхан нь сахилгагүй нөхдийг шүүхэд өгнө гэж мэтгэлцээд ойрын хоёр, гурван жил нам гүм байсан Хонгорынхон хоорондоо зодолдоод эхэллээ. Эв нэгдлийг илэрхийлэгчийн хэлсэн үг эв нэгдлийг эвдлэгчийнх болон хувирчээ.
Ингэхэд Хонгорын асуудал яагаад сонгууль болохоор анхаарлын төвд орчихоод, сонгуулийн дараа дарагдчихдаг юм бол. Улс төрчдийн сайн хүн болж харагдах гэсэн жүжгийн гол тайз нь Хонгор болдог энэ байдал хэзээ дуусах вэ. Лав энэ сонгуулиар үргэлжлэх нь.
Иймэрхүү байдлаар Ц.Элбэгдоржийн бэлгэдэл байхаас залхсан амбийцаас болж хэдий болтол улс гэр үймж, дотроо хагаралдаж, дороо бужигнан, засаг төр нь хүртэл гацаанд байх вэ. Монгол Улсын Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч болохоос эвдлэгч биш шүү.
Б.НЯМСҮРЭН
"Зууны мэдээ" сонин
-
С.Магнайсүрэн: Ирэх сарын 5-9-ны хооронд ээлжит бус чуулган хуралдана
2012-02-20 12:26 -
“Ардчилсан засаглал 1206” бэстселлерүүдийн жагсаалтад багтав
2012-02-20 12:18 -
С.Санждорж: “Entree gold”-ын талбай дахь нөөцийн хайгуулын ажлыг бид хийж байгаа
2012-02-20 11:53 -
АН-ын бүлгээс Засгийн газар, УИХ-д мэдэгдэл хүргүүллээ
2012-02-20 11:48 -
Өрхийн эмнэлгүүд ажиллана
2012-02-20 11:24 -
Эхчүүдийн одонгийн мөнгийг олгож эхэллээ
2012-02-20 11:23 -
Хүнсний дэлгүүрүүд шинийн нэгэнд ажиллахгүй
2012-02-20 09:41 -
Ж.Батболд: Монгол хүний хөгжлийн тулгамдсан асуудлуудад АН бүрэн онош тавилаа
2012-02-17 22:00 -
Батлан хамгаалахын сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьлаа
2012-02-17 18:07 -
Шүүгч, ажилтнуудын компьютерийн мэдлэгийг дээшлүүлэх захирамж гаргажээ
2012-02-17 17:09
-
С.Магнайсүрэн: Ирэх сарын 5-9-ны хооронд ээлжит бус чуулган хуралдана
2012-02-20 12:26 -
АН-ын бүлгээс Засгийн газар, УИХ-д мэдэгдэл хүргүүллээ
2012-02-20 11:48 -
Эхчүүдийн одонгийн мөнгийг олгож эхэллээ
2012-02-20 11:23 -
“Ардчилсан засаглал 1206” бэстселлерүүдийн жагсаалтад багтав
2012-02-20 12:18 -
Өрхийн эмнэлгүүд ажиллана
2012-02-20 11:24 -
С.Санждорж: “Entree gold”-ын талбай дахь нөөцийн хайгуулын ажлыг бид хийж байгаа
2012-02-20 11:53 -
Хайгуул хийгээд юу ч олоогүй олон компани байгаа
1970-01-01 07:00 -
Монголын Оюутан Залуучуудын Соёл Солилцооны холбоо байгуулагджээ
1970-01-01 07:00 -
Монгол хэлний алдаа шалгагч
1970-01-01 07:00 -
Хуудасыг нэг дор өнгөт хараар ар өвөргүй хэвлэдэг шинэ принтер худалдаанд
1970-01-01 07:00
-
СОНГУУЛИЙН БУУХИА
19 цаг 41 минутын өмнө -
ЭРГЭЦҮҮЛЭЛ
19 цаг 56 минутын өмнө -
Шог зураг
23 цаг 50 минутын өмнө -
ҮХЛИЙН ТУН
2012-01-09 10:34 -
МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ШОКОНД ОРЛОО
2012-01-09 10:31 -
МАН ДАНГААРАА ЗАСАГ БАРЬЖ ЧАДАХГҮЙГЭЭ ХАРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2012-01-09 10:25 -
ТӨР ЗАСАГ БҮТЭЭГЧ ЭЗЭН БИШ
2012-01-09 10:23 -
БЕНЗИНИЙ “60-66” ТАТВАР БА ШИНЭ НӨХЦӨЛ
2012-01-09 09:29 -
“ОВОГ “ ГЭДЭГ ОНИГОО БОЛЖЭЭ
2012-01-09 09:17 -
Л.ӨЛЗИЙХҮҮ: БИД ДОЛООДУГААР САРЫН 1-НИЙ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАСАН
2012-01-06 10:49

