Р.Гончигдорж: 1996 онд байгуулагдсан парламент асар их сургамж үлдээсэн
УИХ-ын гишүүн Р.Гончигдоржтой ярилцлаа.
-Сүүлийн үед улс төрд ихээхэн бужигнаан үүслээ. АН-ынхан засгаас гарч, МАН-ынхан дараагийн томилгоог хийх гээд гацчих шиг боллоо?
-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарсныг тунгаахын тулд яагаад 2008 оны сонгуулийн дараа хамтарсан бэ гэдгээс эхлэх ёстой. 2008 оны сонгуулийн дараа улс төрийн өвөрмөц нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, долдугаар сарын нэгэнд болсон үйл явдал байна. Энэ нь Монгол Улсыг хамгийн их цочроосон үйл явдал юм. Энэ бүхэн Монголын иргэдийн ямар их хүлээлттэй байгааг илэрхийлсэн. Тиймээс бид улс төрийн сонирхлоор энэ хүлээлтийг шалтаглан гацаах хэрэггүй гэдэг байр суурьт хүрсэн. Мөн Монгол Улсын эдийн засагт нааштай боломжууд ч харагдаж байсан. Түүнээс гадна МАН-аас хамтарсан засагт орооч гэсэн хүсэлт тавьсныг л хэлэлцэж, энэ зам нь зүйтэй гэж үзсэн. Харин одоо сонгууль дөхлөө. АН-ын гол зарчим ерөөсөө ардчиллын амин сүнс иргэдийн эрх, эрх чөлөөг чөлөөтэй эдлүүлэх бүх эрхийг хангаж өгөх байдаг. Тийм учраас АН сонгуулийн өмнө энэ хамтарсан засгаас гарч сонголт хийх тунгалаг орчныг бүрдүүлэх ёстой. Энэ нь АН-ын хувьд үнэ цэнэтэй зүйл юм. Ялахын төлөө гэдгээс илүү үнэтэй асуудал л даа. Ингэж сонголтын орчинг бүрдүүлэхэд сонгогчид хэнийг сонгох нь тэдэнд харьяалагдах эрх болж хувирна. Харин хамтарсан Засгийн газраас гарах хэрэгтэй гэж үзсэн цаг хугацааны хувьд ч зөв. Засгийн газраа гүйцээж бүрдүүлэх боломжийг нь энэ чуулганы хугацаанд бий болгох ёстой шүү дээ.
-МАН-ын зүгээс оруулж ирсэн сайд нарыг АН-ынхан хүлээж авахгүй байна. Үүнээс үүдэн хоёр хүчин ихээхэн улстөржөөд байх шиг?
-Үүнийг хувь хүнтэй холбож ярих хэрэггүй. Гол зарчмыг барьж асуудалд хандаж байна гэж ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгч ч гэсэн тодорхой зарчмыг барьсан. Тэр зарчмыг зөв зүйтэй гэж бодож байгаа. УИХ дээр ямар уур амьсгал бүрдээд байна гэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэсэн. Гэхдээ үндсэн хуулийн өөрчлөлт сонгууль болохоос зургаан сарын өмнө шийдэгдсэн байх ёстой. Харин одоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй болоод байна. Уг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хоёр намаас ижил хэмжээний гишүүд санаачлан дэмжиж байсан. Тэгэхээр л энэ зарчмыг нэвтрүүлье гэсэн хэрэг. Яагаад өмнө нь УИХ-ын гишүүд болж байсан одоо болохгүй байна вэ гэхээр 2008 онд ийм зарчим нэвтрээгүй байсан юм. Гэхдээ манай нам өнөөдөр Засгийн газраас гарсан ч гэсэн үйл ажиллагааг нь явуулах боломжийг нь нэн даруй бүрдүүлье гэж байгаа. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гуравны хоёр нь байж хуралдаанаа хийх боломжтой болдог. Тэгээд ч гаднаас нэр дэвшүүлсэн хоёр сайдын асуудал дээр бид ямар нэгэн саад хориг тавихгүй байгаа.
-Тэгвэл МАН-ын генсекийн хувьд?
-Эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн дарга хүн Засгийн газарт орж ажиллаж болохгүй. Энэ бол намаар удирдуулдаг Засгийн газрын харилцаанд орж байна гэсэн үг. Гишүүдийн яриад байгаа нэг зүйлтэй би санал нэг байна. Гэхдээ үүнийг цаашид хуулиндаа улам баталгаажуулах ёстой юм. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг төрийн албаны хамгийн дээд түвшин. Энэ түвшний хүмүүс хэзээ ч улс төр рүү орж болохгүй. Харин улс төр рүү орохоор бол ажлаа гүйцэд өгч байх ёстой. Түүнчлэн эргээд төрийн албанд орох бол анхан шатнаас нь эхлээд л ажиллах журмыг бий болгох нь чухал юм. Төрийн нарийн бичгийн дарга хүн хийсэн үйлдлээрээ улс төрийн шагнал авч байх ийм хэлбэрийг л устгах хэрэгтэй болоод байна, манай улсад.
-Тэгэхээр АН-ын зүгээс Засгийн газрын ажлыг явуулъя гэсэн саналаа хүргүүлсэн байдаг. Яагаад энэ асуудлыг МАН-ын зүгээс хүлээж авахгүй, улс төржүүлээд байна гэж ойлгож байгаа вэ?
-Би ер нь таамаглалаар юм уу таамаглаж ярих дургүй хүн. Хэвлэл мэдээллээр гарч байгаа зүйл дээр шинжилгээ хийгээд үзэх юм бол "Ардчилсан нам засгаас гарчихаад бидний үйл ажиллагааг явуулахгүй байгаа. Тиймээс бид энэ асуудлыг шийдэж болохгүй байна" гэсэн үгсийг МАН-ынхан цацаж байна. Түүнчлэн шийдэж чадахгүй байгаа асуудлуудаа АН засаг байгуулахад хориг тавиад байгаа учраас гэх мэтээр шалтаглаад байгаа юм. АН дөнгөж засгаас гарахад бензиний үнэ нэмэгдлээ гэх мэтээр улс төр хийж байна лээ. Нэг үгээр хэлбэл чадахгүй зүйлдээ шалтаг олдог байдал газар авчээ. Харин АН-аас хоёр сайдын чинь суудлыг бөглөөд өгье гэхэд заавал бөөнөөр нь томилно гээд байгаа нь улстөржиж байгааг харуулж байгаа юм даа.
-Энэ нөхцөл байдал өмнө нь үүсч байсан гэж болно. Тухайлбал, АН-ыг засгийн эрхэнд гарахад хуучин Ху намынхан хэд хэдэн удаа Засгийн газрыг унагаж байсан түүх бий?
-Ер нь 1996-2000 оны улс төрийн нөхцөл байдал хойчдоо асар том сургамжийг үлдээсэн. 2008 оны хамтарсан Засгийн газар ч үүний нөлөөнөөс үүдэн бий болсон. Юу гэж байна вэ гэхээр тэр түүх олонхи болсон ч юу ч хийж чаддагүй юм билээ гэдэг сургамжийг үлдээсэн болохоор улс төрийн тактикаар бий болж байгаа юм. Манай зарим нөхөд ингэж ярьж байна. Бид 51-үүлээ, тэд 25-уулаа байхад биднийг яадаг байлаа. Тухайн үеийн цөөнх завсарлага гэдэг зүйлийг ч авалгүй зүгээр л гараад явчихдаг байлаа. Манай хүмүүстэй хуйвалдаж Засгийн газрыг хичнээн удаа огцруулж байлаа. Манай Ерөнхий сайдыг хэдэн удаа буцааж байлаа түүнийг нь өнөөдөр амтлуулах ёстой гэж байна. Би үүнд санал нийлдэггүй. Ардчилагч гэдэг бол аливааг цааш нь төгс төгөлдөр болгох тал дээр ажиллах хэрэгтэй. Тиймээс бид өс хонзонгийн байдлаар асуудалд хандвал 1996 оны байдалдаа эргээд шилжинэ гэсэн үг.
-Тэгэхээр МАН цөөнх байж үзсэн. Цөөнх байхдаа төрийн ажлыг тодорхой хэмжээгээр саатуулж байсан туршлагатай. Тэгэхээр өнөөдөр МАН-ын энэ үйлдэл юуг хэлээд байна вэ?
-АН-ын шийдвэрийг МАН хүлээж авах үүрэгтэй. Яагаад гэвэл Засгийн газрыг ажиллуулах үүргийг хүлээсэн. Ингэхийн тулд Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь бүрдсэн байх ёстой. Энэ байдлыг АН ч ойлгоод хоёрынх нь асуудлыг шийдэж өгье гэсэн. Тэгэхээр МАН-ынхан тэр үүргээ мэдээд "За тэгье. Ядаж хоёрыг нь ч болов томилуулаадахъя" гэх ёстой. Үүргийн тухай манай Ерөнхийлөгч нэг лут хэлнэ лээ. Үүргээс эрх үүсдэг юм, төрд. Харин иргэн хүнд эрхээс нь үүрэг үүсдэг юм гэж. Тэгэхээр үүнийг ойлгохгүй байгаа бол төрийг удирдах гээд хэрэггүй. Зүгээр л эрхээс нь үүрэг үүсдэг иргэн хүн л явна биз. Харин АН-ынхан үүргээ мэдэж боломжийг олгож байгаа юм.
-1996 онд цөөнхүүд ямар байв. Өнөөдрийн цөөнх ямар хэмжээнд хүрч вэ?
-Бид тодорхой зарчмыг баримталж байгаа. Гол зарчим нь УИХ-ын гишүүн хүн давхар Засгийн газрын гишүүн байх нь муу талтай юм байна гэдгийг л ойлгуулах гэж байгаа хэрэг. Харин тухайн үеийн сөрөг хүчний хувьд байнга төрийн эрх барьж байсан хүчин анх удаа сөрөг хүчин болсон юм. Тэд сөрөг хүчин гэдэг бол олонхийг л эсэргүүцэх гэсэн ойлголттой байсан. Харин одоо хөгжил гэдэг зүйл бүгдийг гоё сайхан болгож байна.
-Тэгэхэд Засгийн газар дахин дахин огцорсон нь яг юунаас үүдэж байв?
-Ардчилсан холбоо эвсэл анх удаа ялалт байгуулаад 50 суудал авч Засгийн газраа байгуулахаар бэлдчихээд байтал Үндсэн хуулийн Цэц дээр асуудал үүссэн. Тэгэхэд УИХ-ын гишүүн Засгийн газарт орж болохгүй гэдэг шийдвэрийг гаргаж байгаа юм. Тиймээс Засгийн газрыг 100 хувь гаднаас байгуулж байгаа юм. Харин бид хууль боловсруулж эхний Засгийн газар огцорсон. Харин дараагийн Засгийн газар банкуудын ажиллагаатай холбоотойгоор огцорсон гэж болно. Тухайн үед үүссэн хямралыг далимдуулж сөрөг хүчин манай зарим гишүүдтэй хуйвалдан огцруулж байсан түүхтэй. Харин дараагийн Засгийн газрыг нь Ж.Наранцацралт тэргүүлсэн. Тэгэхэд дандаа сөрөг хүчин манайхантай холбогдож Засгийн газрыг унагадаг байсан. Учир нь байнга нууц санал хураадаг байсан юм. Тиймээс хэн нь эсрэг санал өгснийг ч мэдэх боломжгүй байлаа.
Л.МӨНХ
“Өдрийн сонин”
-
С.Магнайсүрэн: Ирэх сарын 5-9-ны хооронд ээлжит бус чуулган хуралдана
2012-02-20 12:26 -
“Ардчилсан засаглал 1206” бэстселлерүүдийн жагсаалтад багтав
2012-02-20 12:18 -
С.Санждорж: “Entree gold”-ын талбай дахь нөөцийн хайгуулын ажлыг бид хийж байгаа
2012-02-20 11:53 -
АН-ын бүлгээс Засгийн газар, УИХ-д мэдэгдэл хүргүүллээ
2012-02-20 11:48 -
Өрхийн эмнэлгүүд ажиллана
2012-02-20 11:24 -
Эхчүүдийн одонгийн мөнгийг олгож эхэллээ
2012-02-20 11:23 -
Хүнсний дэлгүүрүүд шинийн нэгэнд ажиллахгүй
2012-02-20 09:41 -
Ж.Батболд: Монгол хүний хөгжлийн тулгамдсан асуудлуудад АН бүрэн онош тавилаа
2012-02-17 22:00 -
Батлан хамгаалахын сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьлаа
2012-02-17 18:07 -
Шүүгч, ажилтнуудын компьютерийн мэдлэгийг дээшлүүлэх захирамж гаргажээ
2012-02-17 17:09
-
С.Магнайсүрэн: Ирэх сарын 5-9-ны хооронд ээлжит бус чуулган хуралдана
2012-02-20 12:26 -
АН-ын бүлгээс Засгийн газар, УИХ-д мэдэгдэл хүргүүллээ
2012-02-20 11:48 -
Эхчүүдийн одонгийн мөнгийг олгож эхэллээ
2012-02-20 11:23 -
“Ардчилсан засаглал 1206” бэстселлерүүдийн жагсаалтад багтав
2012-02-20 12:18 -
Өрхийн эмнэлгүүд ажиллана
2012-02-20 11:24 -
С.Санждорж: “Entree gold”-ын талбай дахь нөөцийн хайгуулын ажлыг бид хийж байгаа
2012-02-20 11:53 -
Хайгуул хийгээд юу ч олоогүй олон компани байгаа
1970-01-01 07:00 -
Монголын Оюутан Залуучуудын Соёл Солилцооны холбоо байгуулагджээ
1970-01-01 07:00 -
Монгол хэлний алдаа шалгагч
1970-01-01 07:00 -
Хуудасыг нэг дор өнгөт хараар ар өвөргүй хэвлэдэг шинэ принтер худалдаанд
1970-01-01 07:00
-
СОНГУУЛИЙН БУУХИА
19 цаг 41 минутын өмнө -
ЭРГЭЦҮҮЛЭЛ
19 цаг 56 минутын өмнө -
Шог зураг
23 цаг 50 минутын өмнө -
ҮХЛИЙН ТУН
2012-01-09 10:34 -
МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ШОКОНД ОРЛОО
2012-01-09 10:31 -
МАН ДАНГААРАА ЗАСАГ БАРЬЖ ЧАДАХГҮЙГЭЭ ХАРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2012-01-09 10:25 -
ТӨР ЗАСАГ БҮТЭЭГЧ ЭЗЭН БИШ
2012-01-09 10:23 -
БЕНЗИНИЙ “60-66” ТАТВАР БА ШИНЭ НӨХЦӨЛ
2012-01-09 09:29 -
“ОВОГ “ ГЭДЭГ ОНИГОО БОЛЖЭЭ
2012-01-09 09:17 -
Л.ӨЛЗИЙХҮҮ: БИД ДОЛООДУГААР САРЫН 1-НИЙ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАСАН
2012-01-06 10:49

