Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:

2012-01-27 17:34

ЭМГЭНЭЛ

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Оюуны өмчийн газрын дэд дарга Сэмжидсүрэнгийн Гантөмөр нь 2012 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр  зуурдаар таалал төгсч ээж, ах, эгч, эхнэр, хүүхэд, ах дүү төрөл төрөгсөд, Оюуны өмчийн газрын хамт олон бидэнд  уй гашуу тохиолдлоо.

С. Гантөмөр 1977 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод Сэмжидсүрэнгийн бага хүү болон төрсөн.  1985 -1995 онд Улаанбаатар хотын 5 дугаар дунд сургууль, 1998-2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр, 2003-2005 онд СУИС-ийг урлаг судлалын магистрын зэрэгтэй, 1997 онд АНУ-д англи хэлний курс, 2001 онд Австри улсад удирдах ажилтны курсыг төгсчээ.

С.Гантөмөр нь 1998-1999 онд Монгол Бизнес банкинд зээлийн байцаагч, 1999-2000 онд Шинэчлэл банкинд өр барагдуулах Албаны дарга, 2000-2009 онд Монголын Таеквондогийн Холбоонд тэргүүлэгч гишүүн, мөн 2000-2004 онд “Тomex” ХХК-д Ерөнхий захирал, 2005-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газарт Хяналтын албаны дарга, 2008-2009 онд “Урлагийн бирж” ХХК-д Гүйцэтгэх захирал, 2009 оноос Монгол Улсын Оюуны Өмчийн газрын дэд даргаар тус тус ажиллаж байв.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 2005 онд Соёлын тэргүүний ажилтан, 2009 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд “Алтан гадас”одонгоор шагнасан юм.

Монгол Улсад таеквондогийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монгол Улсын 7 удаагийн аварга, АНУ-ын Вашингтон, Нью Жерси хотын аварга, Олон Улсын хэмжээний мастер, шилдэг тамирчин, дасгалжуулагч байлаа.

С.Гантөмөр нь Монгол Улсад банк, санхүү, нийгмийн даатгалын шинэ тогтолцоог бий болгох, бэхжүүлэх, оюуны өмчийг хамгаалах үйлсэд хүчин чармайлт гарган өөрийн мэдлэг, чадвар оюун, удирдах авъяас чадвараа харамгүй дайчлан ажиллаж ирсэн билээ.

Талийгаачийн нөхөрсөг, аливаа асуудалд зарчимч, шударга, илэн далангүй, хөдөлмөрч зан чанар нь оюуны өмчийн салбарын  нийт хүмүүс, зохиолч, дуучид, уран бүтээлч, шинийг санаачлагчид, ажилтан, албан хаагчдын сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

 

                ТАЛИЙГААЧИЙН ЭЭЖ, АХ, ЭГЧ, ЭХНЭР, ХҮҮХЭД

                          ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН

Нэр (заавал бичих)





АЛТАНГАДАС сэтгүүлийн дугаарууд