Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:

2012-02-20 12:26

С.Магнайсүрэн: Ирэх сарын 5-9-ны хооронд ээлжит бус чуулган хуралдана

УИХ-ын намрын чуулган завсарласан ч Ардчилсан нам болон Ардын намынхан ээлжит бус чуулганыг товлох хүсэлтийг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржид уламжилсан.

Тиймээс ээлжит бус чуулганыг хэзээ хуралдуулах болсон талаар УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээс тодруулсан юм.

-УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн баасан гарагт ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргасан. Үүнийг яагаад хүлээж аваагүй юм бэ. Ээлжит бус чуулганыг хэзээ хуралдуулахаар
болов?

-Ардчилсан намын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганыг энэ сарын 17-ооc үргэлжлүүлж  уралдуулах санал гавьсан. Харин Ардын намынхан ирэх сарын дундуур ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржид өргөн барьсан. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл холбогдох хүмүүстэй санал солилцсоны үндсэн дээр ээлжит бус чуулагныг ирэх сарын 5-9-нд хуралдуулахаар болсон. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гарагт ээлжит бус чуулганыг зарлах УИХ-ын даргын захирамж гарсан.

-Ээлжит бус чуулганаар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?
-Ээлжит бус чуулганаар таван үндсэн асуудал хэлэлцэх ёстой. Тухайлбал. Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль буюу олны хэлж заншсанаар Төсвийн тодотгол. Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Хуульчийн эрх зүйн байдлын тухай. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай хуулийн төслийг нэр зааж хэлэлцэж шийдэх юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганы товыг урагшлуулах тухай хүсэлтээ өнгөрсөн баасан гарагт гаргасан. Гэхдээ УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нар Ховд аймагг томилолтоор ажиллаж байгаа ажээ.

Р.Сарангоо

Нэр (заавал бичих)





АЛТАНГАДАС сэтгүүлийн дугаарууд